Аялалын үнэ: Өрөөний сонголт- Газраар Өрөөний сонголт- Нислэгтэй
Цонхгүй 2 хүний өрөө – 2.490.000₮ (хүн тус бүр)
Цонхтой 3 хүний өрөө – 2.590.000₮ (хүн тус бүр)
Тагттай 3 хүний өрөө – 2.690.000₮ (хүн тус бүр)
Тагттай 4 хүний өрөө – 2.590.000₮ (хүн тус бүр)
Цонхгүй 2 хүний өрөө – 1.890.000₮ ( хүн тус бүр+тийз)
Цонхтой 3 хүний өрөө – 2.249.000₮ (хүн тус бүр+тийз)
Тагттай 3 хүний өрөө – 2.549.000₮ (хүн тус бүр+тийз)
Тагттай 4 хүний өрөө – 2.349.000₮ (хүн тус бүр+тийз)
Хүүхэд том хүн аяллын үнэ ижил байгаа
Газраар аялал хугацаа: 5/27, 6/11
Нислэгээр аялах хугацаа: 5/28, 6/12
Өдөр 1: Улаанбаатар-Замын-Үүд
Эхний өдөр 16:00 цагт галт тэрэгний буудалд цугларна. 16:40 цагт УБ-Замын үүд чиглэлийн галт тэргээр хөдөлнө. Энэ шөнө галт тэргэндээ хононо.
Өдөр 2: Замын-Үүд-Эрээн-Тианьжин
– 07:00 цагт Замын-Үүд-Эрээн чиглэлийн автобусанд сууж хоёр улсын хил гаалиар нэвтэрнэ.- 12:00 цагт Эрээн хотодоо өдрийн хоолоо иднэ. Дараа нь 14:00 цагаас Эрээн-Тианжинь чиглэлийн унтлагын автобусанд сууна. Шөнийн 12:00 цагт Тианжинь боомтдоо ирэн ойролцоо зочид уудалд байрлан амрах болно. /Замын ачааллаас хамааран очих хугацаа өөрчилөгдөх магадлалтай./
Хоол: Өдөр
Өдөр 3: Тианжинь /Бинхай/
-9:00 цагт өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Бинхай хотоор богино аялал хийнэ. 12:00 цагаас жуулчид өөрсдөө өдрийн хоолоо идэх ба Тианжинь боомтруу автобусаар явна. 16:00 цагт боомтоосоо хөлөг онгоцны аялалаа эхлүүлнэ. /Тианжинь боомтоос хөлөг онгоцонд суухад оочир дараалал ихтэй байдаг тул урьдчилан 3 цагийн өмнө боомт дээр ирсэн байхыг анхаарна уу./
Хоол: Өглөө, Орой /хөлөг онгоц дээр/
Өдөр 4: Номхон далай
-Энэ өдөр та бүхэл өдөржин далайгаар аялах ба хөлөг онгоцон дээрх төрөл бүрийн үзвэр үйлчилгээ үзэн, хөгжөөнт тоглоомоор тоглон цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой.
Хоол: Өглөө, Өдөр, Орой /хөлөг онгоц дээр/
Өдөр 5: Тианьжин- Фүкүока
– 08:00 цагт өглөөний цайгаа уусны дараа хөлөг онгоц Япон улсын Фүкүока хотод ирсэн байна. Энэ өдөр хотын тойрон аялалд хамрагдана. 16:00 цагт хөлөг онгоц Фүкүока хотоос хөдөлнө. (Фүкүока хотоос хөлөг онгоцонд суух үед оочир дараалал ихтэй байдаг учир урьдчилан 2 цагийн өмнө хотын боомт дээр ирсэн байхыг анхаарна уу).
Хоол: Өглөө, Орой
Өдөр 6: Фүкүока – Чежү /Сиегвипо/
– 08:00 цагт өглөөний цайгаа ууна. Энэ үед хөлөг онгоц Чежү арлын Сеогвипо хотод ирсэн байх болно. Уг хотод Дорнийн хамгийн том бурхан шашны сүм хийд болох Эмт-булгийн сүм, Улаан цагаан морьт суварга, татваргүй барааны дэлгүүр болох Го-Ли-ээр зочилно. 16:00 цагт хөлөг онгоц Чежү арлаас хөдөлнө. (Чежү арлаас хөлөг онгоцонд суух үед оочир дараалал ихтэй байдаг учир урьдчилан 2 цагийн өмнө арлын боомт дээр ирсэн байхыг анхаарна уу)
Хоол: Өглөө, Орой
Өдөр 7: Далай дээрх аялал
-Энэ өдөр бүхэлдээ чөлөөт өдөр байх болно. Олон үндэстний хоол ундааны соёл болон төрөл бүрийн цэнгээнт арга хэмжээ, амьд хөгжмийн тоглолт зэрэгт оролцон цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой.
Хоол: Өглөө, Өдөр, Орой
Өдөр 8: Тианьжин /Бинхай/
-9:00 цагт хөлөг онгоцон дээр өглөөний цайгаа ууна. 10:00цагт хөлөг онгоц маань Тианьжин боомтод хүрэлцэн ирнэ. 12:00 цагт боомтоос хөдөлж Тианжинь хотод өдрийн хоол иднэ. 14:00 цагт Тианьжин-Эрээн чиглэлийн унтлагын автобусанд сууна. 24:00 Эрээн хотод ирэн зочид буудалдаа байрлан амрах болно.
Хоол: Өглөө, Өдөр
Өдөр 9: Эрээн-Замын-Үүд
08:00 цагт өглөөний цайгаа ууна. 12:00 цагт Эрээн-Замын-Үүд чиглэлийн автобусанд сууж хоёр улсын хил гаалиар нэвтэрнэ. 18:05 Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд сууна.
Хоол: Өглөө
Өдөр10: Улаанбаатар
09:20 цагт Улаанбаатар хотод ирж бидний дурсамж дүүрэн хөлөг онгоцны аялал маань өндөрлөх болно.
Анхаарах зүйлс: Усан онгоцны үйлчилгээний 1 өдрийн 130 хонког доллар буюу төгрөгөөр 56000 хөлөг онгоцонд 6 өдөр 336.000₮ болно. Мөн Японы боомт дээр төлдөг 1000 иен хураамж буюу 22.000₮ нэмээд нийт 360.000 орчим нэмэлт үйлчилгээний төлбөр аяллын үнэд ороогүй болно.
Аяллын үнэд багтсан зүйлс:
1. 6 өдөр, 5 шөнийн хөлөг онгоцны аялал болон боомтын хураамж.
2. Хөтөлбөрт багтсан бүх хоол, үзвэр үйлчилгээ, тоглолт, усан парк, спа, фитнес, тоглоом зэрэг орно
3. Хөтөлбөрт багтсан Япон, Солонгос улсын эргийн аялал.
4. Хөлөг онгоцны компанийн жуулчны даатгал.
Аяллын үнэд багтаагүй зүйлс:
1. Хөлөг онгоцны өрөө үйлчилгээний хураамж. Дараах үнэ 1 хүний 1 хоногийн хураамж
Люкс-ээс бусад бүх өрөө- /130HKD/
Люкс өрөө- /150HKD/
0-4 насны хүүхэд үнэгүй.
2. Япон улсын хилийн хураамж 1 хүн /1000 Иен/.
3. Төлбөртэй рестарон, үйлчилгээ, тоглолт, интернет зэрэг орно.