Жинин-Бээжин-Юниверсал-Teamlab

Аяллын хугацаа: 7 шөнө 8 өдөр

Өдөр 1: Улаанбаатар-Замын-Үүд

Эхний өдөр 16:00 цагт галт тэрэгний буудалд цугларна. 16:40 цагт УБ-Замын үүд чиглэлийн галт тэргээр хөдөлнө. Энэ шөнө галт тэргэндээ хононо.Өдөр 2: Эрээн-Жинин хот

Өглөө 07:15 Замын-Үүд-д очино. Хил гарах улс хоорондын автобусаар Эрээн хотод очоод
Жининь хот руу автобусаар явна. Жининь хот нь Эрээн хотоос 350 км бөгөөд ойролцоогоор
3цаг 30минут явж Жининь хотод ирнэ. Өвөр монголын хамгийн том 5-н одтой ‘Water World’
УСАН АМРАЛТЫН ЦОГЦОЛБОР-т байрлана.
18:00-20:30 Оройн хоол /Буфет хоол/ хүссэн хоолоо сонгон, амттан, жимс, улаан дарс, пивоор
үнэгүй үйлчилнэ. Та энэхүү ‘Water World 5*’ усан амралтын цогцолборт 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун /хуурай, чулуун/, бассейн, жакузи, цайны ёслолын өргөө, шатрын өрөө, кино
театр /хүүхдийн, хосын, нийтийн/, бүх төрлийн массаж /төлбөртэй/. Мөн хүүхдүүдэд
зориулсан усан тоглоомын төв зэргээр үйлчлүүлж алжаалаа тайлан амрах болно.

Хоол: Орой

Өдөр 3: Жининь-Бээжин хот

Өглөөний цайны дараа Бээжин хот руу зорчих бөгөөд тухайн өдрийн Бээжин хотод ирж Зуны олимпийн XXIX их наадмын төв цэнгэлдэх хүрээлэн Шувууны үүр болон Усан шоо буюу Water cube цогцолборыг харж, энэ зууны шилдэг байгууламж, архитектурын гайхамшигийг мэдрэх болно. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амрах болно.

Хоол: Өглөө, Орой

Өдөр 4: Бээжин-Аквариум-Teamlab

Өглөө эртлэн дэлхийн хуурай газрын хамгийн том хэмээгдэх 3,5 сая литр давстай устай, орчин үеийн. Техник технологийг нэвтрүүлсэн акравиум болох Бээжин аквариумд зочлон далай доогуур тунелээр аялаж усан доорх ертөнцийг харж далайн ёроол дахь шумбагчийн нүдээр харсантай адил мэдрэмжийг авна. Мөн далайн театрт далайн хав, дельфины ухаалаг тоглолтыг үзэж сонирхоно. Дараа нь араатны хаан арслан, анааш, эрээн тахь, тэмээн хяруул гэх мэт дэлхийн 600-гаад төрлийн 7000 гаруй амьтад цугласан 50 мянган квадрат,метр талбайг эзлэх амьтаны хүрээлэнгээр аялана. Үдээс хойш 14:00 цагт TeamLab Massless хэмээх газар очно. Нэрнээс нь харахад бид хил хязгааргүй
“хил хязгааргүй нэг ертөнц” -ийг зорьж байгаа бөгөөд та өөрийнхөө бүтээлийг судалж байгаа мэт
мэдрэх боломжтой. Үүний дараа томоохон худалдааны төвүүдээр худалдан авалт хийнэ

Хоол: Өглөө, Орой

Өдөр 4: Бээжин-Аквариум-Teamlab

Өглөө эртлэн дэлхийн хуурай газрын хамгийн том хэмээгдэх 3,5 сая литр давстай устай, орчин үеийн. техник технологийг нэвтрүүлсэн акравиум болох Бээжин аквариумд зочлон далай доогуур тунелээр аялаж усан доорх ертөнцийг харж далайн ёроол дахь шумбагчийн нүдээр харсантай адил мэдрэмжийг авна. Мөн далайн театрт далайн хав, дельфины ухаалаг тоглолтыг үзэж сонирхоно. Дараа нь араатны хаан арслан, анааш, эрээн тахь, тэмээн хяруул гэх мэт дэлхийн 600-гаад төрлийн 7000 гаруй амьтад цугласан 50 мянган квадрат,метр талбайг эзлэх амьтаны хүрээлэнгээр аялана. –

Хоол: Өглөө, Орой

Өдөр 5: Бээжин-Юниверсаль студи

Өглөөний цайны дараа Холливуудын алдарт зугаа цэнгэлийн нэг болох нэгдсэн цогцолбор
UNIVERSAL studio-д очин цагийг хөгжилтэй мартагдахын аргагүй дурсамжтай өнгөрөөх боломжтой.

Хоол: Өглөө

Өдөр 6: Бээжин-Эрээн

Өглөөний цайны дараа Дэлхийн долоон гайхамшигийн нэг Цагаан хэрмээр аялаж, байгалын
сайхныг тольдон харах болно.

Дараа нь хурдны замаар Эрээн хотыг зорин хөдлөнө. Орой нь Эрээн хотод ирж, зочид буудалдаа байрлан амарна.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top