Тайланд улсын Бангкок, Паттаяа хотын аялал

Өдөр 1. Улаанбаатар- Бангкок-Паттаяа                                                         

Энэ өдөр тогтсон нислэгийн хуваарийн дагуу Тайланд улсын нийслэл Бангкок хот руу ниснэ. Ойролцоогоор 6 цагийн дараа газардах бөгөөд онгоцны буудлаас зочдыг тосч аван зочид буудалд хүргэж өгнө. Буудалдаа хүргүүлэн байрлан амарна

Хоол-/-/Орой

Өдөр 2. Паттаяа хотын аялал

Өглөөний цайны дараа Паттаяа хотын аялалдаа гарна. Nongnooch цэцэрлэгт хүрээлэнгээр аялна. Ногоон байгууламжаар бүхэлдээ хучигдсан талбайд Тайланд үндэсний дуу бүжиг болон зааны тоглолтуудыг үзнэ.. Өдрийн хоолоо идээд WORLD GEM болон LADY BOY шоуг үзэж оройн хоолоо идээд буудалдаа ирж амарна.

Хоол: Өглөө/Өдөр/Орой

Өдөр 3. Алтан элс арлын аялал

Өглөөний цайны дараагаар “Алтан элс” (Koh Larn) аралруу явж хагас өдрийн турш наранд биеэ шарангаа далайн усанд сэлж болно. -Өдрийн хоолонд далайн гаралтай хоол зооглоно. Буцаад Паттаяа хотод ирмэгцээ буудалдаа ирж амарна. – Өдрийн хоолны дараа үнэт чулуун эдлэлийн дэлгүүр үзэж сонирхохоос гадна бэлэг дурсгалын дэлгүүрээр шоппинг хийнэ. Үдэш болмогц “Lady boy” show үзэхээр явна. Оройн хоолонд Солонгос хоолны газар шарсан мах зооглоод буудалдаа ирж амарна.

Өдөр 4. Чөлөөт өдөр

Та өөрийн хүссэнээр дэлгүүр хэсэх, эсвэл далайн эргийн буудалдаа амрах, үдэш Паттаяа хотын шөнийн амьдралыг сонирхох Walking Street гудамжаар алхах боломжтой. Тус өдөр өдөр, оройн хоолгүй болно.

Хоол: Өглөө/-/-

Өдөр 5. Паттаяа-Бангкок

Өглөөний цайны дараагаар буудлын өрөөгөө хүлээлгэн өгч Бангкок хотруу явна. Замдаа жимсний аж ахуйгаар орж амталгаа хийх бөгөөд халуун орны жимс худалдан авах боломжтой. Бангкок хотод ирээд Сиам усан паркад ирж өдрийн хоолоо зооглочихоод усан паркад орой болтол тоглоно. Зочид буудал явах замдаа оройн хоолоо зооглочихоод зочид буудалдаа ирж бүртгэл хийлгэн өрөөгөө хүлээн авч амарна.

Хоол: Өглөө, Өдөр, Орой

Өглөөний цайны дараагаар шоппинг хийх чөлөөт цаг. Энэ өдөр өдөр болон оройн хоолгүй

Хоол: Өглөө

Өдөр 7. Паттаяа Бангкок

Өглөөний цайны дараагаар “Хааны ордон” болон хүслийг биелүүлэгч “Маргад Эрдэнийн Будда”-г залсан хийдээр зочилно. Дараа нь матар, могой, далайн шүрэн загасны арьсан эдлэлийн дэлгүүр орж сонирхоно. Өдрийн хоолоо Тайландын хамгийн өндөр барилга болох 88 давхар бүхий “Bayoke Sky Tower”-зочид буудалд байрлах олон улсын буффет хоол бүхий ресторанд зооглонгоо Бангкок хотын төв хэсгийг дээрээс нь тольдон харах боломжтой. Дараа нь Бангкок хотыг баруун зүүн хэсэг болгон хуваадаг “Чоа параяа” (Chao Phraya) голоор завьтай аялал хийж загас хооллоно. Оройн хоолонд олон улсын буфет хоол зооглох бөгөөд 2 цагын турш усан онгоцоор аялан, дуу сонсож, бүжиг бүжин хөгжилдөн мартагдашгүй оройг өнгөрүүлнэ. Оройн хоолны дараагаар зочид буудалдаа ирж амарна.

Хоол: Өглөө, Өдөр, Орой

Өдөр 8: Бангкок-Улаанбаатар

Өглөөний цайны дараагаар буудлын өрөөгөө хүлээлгэн өгч онгоцны буудал явна. Онгоцны буудал дээр ирмэгцээ хөнгөн хооллоод бүртгэлээ хийлгэж онгоцондоо сууснаар аялал өндөрлөнө.

Хоол: Өглөө, Өдөр

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top